Нүүр хуудас | Мэдээ мэдээлэл | Дүрэм журам | Шинэ номын мэдээ | Эрүүл мэнд | Танилцуулга

Tuesday, October 9, 2012

Гурамсан сүлжээ сургааль


Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Аав, ээж, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
 Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр, залхуу, атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэнгүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгт тордон явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө, зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус , газар гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав
Говийн Догшин ноён Хутагт 
Дулдуйтын Данзанравжаа.


No comments:

<сэтгэгдэл>