Нүүр хуудас | Мэдээ мэдээлэл | Дүрэм журам | Шинэ номын мэдээ | Эрүүл мэнд | Танилцуулга

Sunday, October 7, 2012

Мэргэн Соломоны үлгэр


Эрт цагт Соломон нэртэй мэргэн ухаанаараа гайхагддаг нэгэн хаан байжээ.
Нутгийн ард иргэд хэнч шийдвэрлэж чадахгүй байгаа маргаантай асуудлаа Соломон хаанаар шийдвэрлүүлэхээр очдог байжээ. Нэг удаа түүн дээр өлгийтэй хүүхэд тэвэрсэн хоёр эмэгтэй иржээ. Энэ хоёр эмэгтэй хөрш зэргэлдээ амьдардаг бөгөөд зэрэг төрж хоёул хүүтэй болжээ. Харамсалтайн нэгнийх нь хүү удалгүй нас барсан гэнэ. Хоёр эмэгтэй амьд үлдсэн хүүг булаацалдаж хоорондоо маргалджээ. Нэг нь "Энэ миний хүү. Би яах аргагүй түүний төрүүлсэн ээж нь байгаа юм." гэхэд нөгөөх нь "Үгүй ээ, энэ эмэгтэй худлаа хэлж байна. Би түүний төрүүлсэн ээж нь. Тэр өөрийнхөө хүүг өнгөрсний дараа миний хүүг хулгайлсан" хэмээн маргана. Соломон хаан хоёр эмэгтэйн яриаг удтал сонссон боловч хэнийх нь үнэн яриад байгааг тогтоох аргагүй байлаа. Тэгээд тэр хүүг гар дээрээ өргөн ийнхүү хэлжээ: "Би энэ хүүг үнэхээр хэнийх нь гэдгийг тогтоож чадахгүй байна. Ийм учраас хүүг голоор нь тэнцүү хувааж та хоёрын хэн хэнийг гомдоолгүй үлдээе дээ" гэжээ. Эхний эмэгтэй "Үнэхээр миний хүүг энэ эмэгтэй булаацалдаад байгаа юм бол таны ухаалаг шийдвэрийг дагая. Хүүг хувааж хагасыг нь би нөгөө хагасыг нь энэ эмэгтэй аваг" хэмээн уйлахад хоёр дахь эмэгтэй "Хаантан минь хүүг минь битгий өвтгөөч дээ. Хүүгээ алуулахыг харсанд орвол энэ эмэгтэйд өгсөн нь дээр хэмээн гуйжээ.Соломон хаан инээмсэглэн хоёр дахь эмэгтэйд хүүг өгөөд "Та түүний төрсөн эх нь гэдгийг би мэдлээ" гэжээ.

1 comment: