Нүүр хуудас | Мэдээ мэдээлэл | Дүрэм журам | Шинэ номын мэдээ | Эрүүл мэнд | Танилцуулга

Monday, October 29, 2012

Хоёр эмээ


Гудамжны өнцөгт 3 давхар дүнзэн байшин байдаг байжээ. Энэ байшингийн цонхоор нэгэн буурал толгой харагдана. Заримдаа энэ толгой хоёр хүнийх болдог байсан ба ная орчим насны үс нь бууралтсан эмэгтэй хүмүүс гэж би таамагладаг байлаа.
1945 онд Хакки генерал Бурса хотноо томилогдон очихдоо энэхүү гурван давхар байшинг бариулжээ. Хакки генерал хоёр охинтой, охид нь үзэсгэлэн гоо бөгөөд тэднийг Нэвсэр, Кэвсэр гэдэг байжээ. Охидынх нь үзэсгэлэн гоо нь энэхүү хотыг гэрэлтүүлдэг хэмээн орой болоход генерал байшингийнхаа 40 өрөө тус бүрт  нь 40 ширхэг лаа асаалгадаг байжээ. Охидтой гэрлэх саналыг олон зуун цэрэг дарга түшмэлүүд санал тавьсан боловч охид нь тэдгээр эрсийг голж гэрлэх саналыг нь хүлээн авдаггүй байжээ.
Охидыг 30 нас хүрэх үед аав нь нас барсан ба хоёр охин, ээж нь Хакки генералын тэтгэмжээр амьдралаа залгуулах ба байшингийн 40 өрөөнд асдаг байсан 1600 гэрлээс зөвхөн өрөө бүрт нэгл гэрэл асдаг болжээ. Охидыг 40 нас хүрэх үед ээж нь ч бас нас барж гэнэ. Энэ цагаас хойш охид өөрсдийнхөө л байдаг өрөөнд нэг л гэрэл асаадаг болжээ. Тэд хоорондоо өнгөрөн одсон хүүхэд насаа сайн сайхан үеэ дурсан ярилцан суух аж. Одоог хүртэл дандаа сайн сайхан зүйл боддог хэнийг ч гомдоож байгаагүй юмсанж Тэд нарын түүх амнаас ам дамжин зүрхнээс зүрхэнд хүрэх болно. 

No comments:

<сэтгэгдэл>