Нүүр хуудас | Мэдээ мэдээлэл | Дүрэм журам | Шинэ номын мэдээ | Эрүүл мэнд | Танилцуулга

Monday, August 27, 2012

Гэрээр ном олгох үйлчилгээ.



1.1. Номын сангийн гэрээр ном олгох фондоор vйлчилгээ vзvvлэхдээ оюутан, магистрант, докторант, суралцагч нарт  иргэний vнэмлэх, уншигчийн үнэмлэхээр,  уншигчийн бүртгэлд бүртгэж  ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож vйлчилнэ.

1.2  Фондонд 5- аас дээш хувьтай номыг гэрээр олгоно.
1.3.  Нэг уншигчдад гэрээр 4-өөс илүүгүй номыг 4-өөс илүүгүй хоногоор олгоно. Шаардлагатай нөхцөлд 2 хүртэл хоногоор сунгана.
1.4.  Ном хэвлэлийг 7-оос илүү хоногоор ашигласан нөхцөлд 1 номыг 1 хоногийн 200 төгрөгөөр тооцож хугацаа хэтэрүүлсний торгууль ноогдуулна.
1.5.  Сургуулийн хичээлийн явц, хуваарийн онцлоготой уялдуулан курацаар орж буй хичээлийн ном сурах бичгийг тухайн хичээл орж буй хугацаанд  ашиглуулаад дараагийн курац эхлэхэд өмнө ашигласан  номны тооцоогүй уншигчдад номоор үйлчилнэ.
1.6. Номын сангийн ном хэвлэлийг алдаж, гэмтээсэн нөхцөлд “ Алдаж, гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын” – дагуу төлүүлэх ба ном олгох эрхийг 2-3 сараар хасна.
1.7.  Номыг дур мэдэн бусдад шилжүүлсэн уншигчдад 10-20 хоногоор ном олгохгүй.

No comments:

<сэтгэгдэл>