Нүүр хуудас | Мэдээ мэдээлэл | Дүрэм журам | Шинэ номын мэдээ | Эрүүл мэнд | Танилцуулга

Monday, August 27, 2012

“Шинэ анагаах ухаан” ДС-ийн Уламжлалт Анагаах Ухааны Сургуулийн номын сангийн дотоод дүрэм


Нэг. Нийтлэг vндэслэл
1.1.          “Шинэ анагаах ухаан” ДС-ийн УАУС-ийн номын сан нь тус сургуулийн үйл ажиллагааны зорилтод тулгуурлан багш, ажилчид, магистр, оюутнуудад болон ЭША-нуудад ном сурах бичиг, өдөр тутмын хэвлэл, хэвлэмэл бус материалаар хангаж энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
1.2.         Тус номын сан нь холбогдох дээд газраас гаргасан тогтоол шийдвэр, номын сангийн дотоод дүрэм, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг удирдлага болгон сургуулийн захирал, номын сангийн зөвлөлийн шууд удирдлаганд ажиллана.
1.3.          Номын сан нь мэдээллийн эрин үеийн байдалд уялдуулан үйл ажиллагаагаа шинэчлэн ажиллана.
Хоёр. Номын сангийн удирдлага 
зохион байгуулалт
2.1.      Сургуулийн захиргаа нь номын санг ном, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, зориулалтын байраар хангаж ажиллана.
2.2.      Номын сан нь дэргэдээ номын санч, багш, оюутан, удирдах ажилтанаас бүрдсэн номын сангийн зөвлөлтэй байна.
2.3.      Номын сангийн зөвлөл нь тус номын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллана.
2.4.      Номын сангийн ажилтан нь номын фондын баяжилт, ном бүрдүүлэлт, үйлчилгээ зэрэг бүх асуудлыг хариуцан номын сангийн хэвийн ажиллагааг хангаж, ажлаа төлөвлөж ажиллана.
2.5.      Номын сан нь ажлын тайлангаа хичээлийн жилийн I,II хагаст сургуулийн захиргаа, номын сангийн зөвлөлд тавьж хэлэлцүүлэх, мөн мэдээ тайланг заасан хугацаанд нь холбогдох газарт нь гаргаж өгнө.
Гурав. Номын сангийн үйлчилгээ
3.1. Тус номын сан нь өөрийн сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, доктрант магистр, оюутан, ажилтан нарт үйлчилнэ. Гадны уншигч нарт сургуулийн захирлын зөвшөөрлөөр үйлчилнэ.
3.2. Номын сангийн мэдээллийг автоматжуулж, лавлагааны мэдээллийн сүлжээг бий болгоно.
3.3. Ном хэвлэлийг бүрэн бүтэн хадгалан хамгаалж, хуучирч, гэмтсэн номыг сэлбэн засварлана.
3.4. Тус сургуулийн номын сан нь Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдан захирлын баталсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

No comments:

<сэтгэгдэл>