ХХ зууны 80-аад оны үед Еврей гэр бүлээс гаралтай залуу хүү Даниель Сваровский эцгийн гэрийг орхин алс холын Парис хотруу гарлаа.Тэр үед хүү 18 настай байсан бөгөөд тухайн үед Парис адал явдалт үйл явдалуудаар баялаг байсан нь хүүг ихээр татжээ. Загварын ертөнцөд ирээдүйн эргэлт мэдрэгдэж "Агуу эргэлтийн эрин зуун" иржээ. Амьдралын бүхий л орчинд үйлдвэрлэл түрэн орж ирсэн ба анх удуу хувцасны хэмжээсийн түгээмэл тогтолцоог гарган авсны дээр шинэ үйлдвэрүүд энэ хэмжээсээр хувцас ихээр үйлдвэрлэж эхэлжээ.
Олон тооны жижиг оёдлын газрууд үүдээ барьж мөн төдий тооны оёдолчид ажилгүй хоцорсон юм. Цаг хугацааны энэ үе Даниель Сваровскийн ирээдүйн алхамд чухал хүчин зүйл болж чаджээ. Загварын нийслэлд ирсэн залуу хүү маань тухайн үед шинэ санааг тусган авч, хамгийн ссүүлийн үеийн загваруудтай танилцаж байлаа. 1883 онд нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгдсэн ба шинэ эрин зууны сонирхолтой машин ба суурь машинуудыг танилцуулав. Цахилгаан үүсгүүр бүх европчуудын шүтээн болж нэгэн шинэ бурхан нь болж тахигджээ. Нэг суурь машинаас нөгөөрүү, нэг самбараас нөгөөрүү хөлхөлдөх олон мянган хүмүүсийн дунд хэний ч танил болоогүй хүү явж байлаа. Өндөр үнэтэй чулуунуудын дуураймлыг бүтээж, энгийн гэрэлт чулуун талст гаргагчийн хүү Даниель, эцгийнхээ урланд ажиллан хагас эрдэнийн чулуунд талст гарган уулын болор олборлож байсан ба хүүгийн хөдөлмөрийг хангалттай үнлэдэггүй байсан аж. Тийм ч учраас Даниель Сваровский шинэ эрин зууны хүн болохоор ийнхүү явж байсан юм.
No comments:
<сэтгэгдэл>сэтгэгдэл>